БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1959 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 367 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын дулаацуулах байгууламжийн ашиглалт, засварыг хариуцах үүрэгтэй Дулааны шугам сүлжээний ашиглалтын газрыг байгуулснаар тус компани анх байгуулагдсан төдийгүй Монгол улсад төвлөрсөн дулаан хангамжийн систем үүсч хөгжих эхлэл тавигдсан. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 164 дүгээр тогтоолоор бие даасан "Улаанбаатар Дулааны Сүлжээ" Төрийн Өмчит Хувьцаат Компанийн ("УБДС" ТӨХК) хэлбэрт шилжин одоог хүртэл ажиллаж байна. 2004 онд ЭХЗГ-ын 56 дугаар тогтоолоор олгосон "Дулаан түгээх", "Дулаанаар зохицуулалттай хангах" тусгай зөвшөөрлийг авсан. Компанийн эзэмшлийн шугам, тоноглол
№ | Компанийн эзэмшлийн шугам, тоноглол | Тоо, хэмжээ |
1 | Дулааны төв магистраль шугам | 15 ширхэг |
2 | Даралт өргөх насос станц | 10 ширхэг |
3 | ДЦС-аас ДДТ хүртэл дамжуулах сүлжээ ø150 – ø1200 мм голчтой дулааны шугам | 380 км урттай |
4 | ø20 – ø1000 мм голчтой хаалт | 5114 ширхэг |
5 | ø150 – ø1000 мм голчтой компенсатор | 782 ширхэг |
6 | Павильон путка | 25 ширхэг |
7 | Худаг, камер, ил зангилаа цэгүүд | 1322 ширхэг |
8 | Халаалтын цогц төхөөрөмж | Е-866, С-728, НС №4 ХЦТ 3 ширхэг |
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ "Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн ашиглалт, засвар үйлчилгээ, борлуулалт, шинэ хэрэглэгчийн холболт, тооцоо судалгаа, горим тохируулга, хэтийн төлөв, орон нутгийн дулаан хангамжийн горимын тооцоо, тохируулга, зүгшрүүлгийн ажлыг хариуцан гүйцэтгэнэ." ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ:
Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах,0.7-40.0 ата хүртэл даралттай шугам хоолой, ДДТ-ийн засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ, 0.7-40.0 ата хүртэл даралттай шугам хоолой, ДДТ-ийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, дулааны тоолуур, хэмжих хэрэгслийг суурилуулах, засварлах зэрэг тусгай зөвшөөрөл эзэмшигч "УБДС" ТӨХК нь өнөөдрийн байдлаар нийт 376 инженер техникийн ажилтан, албан хаагчтайгаар, 15 үйлдвэрлэлийн нэгж хэсгийн дотоод удирдлагын бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Баянгол дүүрэг,
3-р хороо,
Энгельсийн гудамж - 18,
Улаанбаатар - 16030,
Монгол улс
Факс: 976-11-342397
И-мэйл: dhsub@ubds.energy.mn
Дуудлагын төв: 70047005
Thu | Sat | Sun | Mon | Tue | Wed |
-7° | -12° | -15° | -23° | -25° | -22° |
-14° | -22° | -21° | -30° | -33° | -31° |
Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК © 2019