Page Title

ЭРХЭМ ЗОРИЛГО: НАЙДВАРТАЙ, ҮР АШИГТАЙ АЖИЛЛАГААГ ХАНГАЖ ХОТ СУУРИН ГАЗРЫН ТУЛГУУР ХҮЧ БОЛНО

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ СУНГАЛТ

ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИД ХОЛБОГДОХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГАХАД ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ.

Иргэн, хуулийн этгээд техникийн нөхцлийн хүчинтэй хугацаа дуусахаас 1 сарын өмнө сунгуулах хүсэлтийг хангагч байгууллагад хандан гаргана.Бүрдүүлэх материалууд: - Албан бичиг, өргөдөл- Техникийн нөхцлийн хуулбар /өмнөх/- Архитектур төлөвлөлтийн даалгавар /өмнөх/- Баригдсан барилга нь өмнө нь төлөвлөлтгүй баригдсан хуучны барилга бол архитектур төлөвлөлтийн даалгавар шаардлагагүй ба тэр талаар нотолсон бичгийг нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас авч хавсаргана.- Гадна дулааны шугам ба барилгын эскиз зураг хянагдаж батлагдсан байх- Газрын гэрчилгээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар- Кадастрын зураг- Байршлын зургийг тэмдэглэсэн өнгөт зураг /google map/- Барилгын фото зураг (хүсэлт илгээх үеийн) Техникийн нөхцөл олгох боломжгүй дараах тохиолдлууд:- Горим ажиллагааны ачаалал хязгаарлагдмал буюу тулсан бүс- Геодезийн хувьд хэт өндөр магистраль шугамаас алслагдмал байршилтай- Барилгын норм ба дүрэм хангаагүй байгууламж / зургийн дагуу хийгээгүй, модон гм./Техникийн нөхцлийн талаар мэдээлэл авах:Шинэ хэрэглэгчийн холболт хариуцсан инженерУтас: 7575-3074 дотуур утас 297

Техникийн нөхцөл авах заавар