Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаа, өвлийн өндөр ачааллын үеийн нийслэл хотын дулаан хангамжийн нөхцөл байдалтай танилцлаа.
Гүйцэтгэх захирал Г.Баярсайхан болон Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал нар компанийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, нийслэл хотод хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд, дулааны шугамын их засвар, хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд дээр санал солилцлоо.
“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан дулааны станцад боловсруулсан дулааны эрчим хүчийг өөрийн эзэмшлийн 370 км урт дулааны төв шугам, даралт өргөх 10 насос станцаар дамжуулан Нийслэл хотын төвлөрсөн дулаанд холбогдсон аж ахуйн гэрээтэй 3000 гаруй хэрэглэгч, ОСНААУГ-ны харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 16 төв, тусгай зөвшөөрөл эзэмшигч 67 хэрэглэгчийн нийт 13400 гаруй барилга обьектын дулааны эрчим хүчийг хэвийн найдвартай ханган ажиллаж байна.
Баянгол дүүрэг,
3-р хороо,
Энгельсийн гудамж - 18,
Улаанбаатар - 16030,
Монгол улс
Факс: 976-11-342397
И-мэйл: dhsub@ubds.energy.mn
Дуудлагын төв: 70047005
Thu | Sat | Sun | Mon | Tue | Wed |
-7° | -12° | -15° | -23° | -25° | -22° |
-14° | -22° | -21° | -30° | -33° | -31° |
Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК © 2019