Сонгон шалгаруулалтын нэр: “УБДС” ТӨХК-ийн цайны газрыг түрээслэх
түрээслэгчийг сонгох
“УБДС” ТӨХК-нь Монгол улсын Засгийн газрын 2001 оны №134 дүгээр тогтоолоор батласан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам”, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод хязгаар, түрээсийн зарим төлбөрийн хэмжээг тогтоох тухай” №49 тоот тогтоол, “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 50 дугаар тогтоол, “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай” 51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн эрх бүхий оролцогчоос танилцуулгад дурьдсан цайны газрын өрөө тасалгаа, тоног төхөөрөмжийг түрээсээр ашиглах түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай БИТҮҮМЖИЛСЭН САНАЛ ирүүлийг урьж байна.
ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЭД ХӨРӨНГИЙН ТАНИЛЦУУЛГА:
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1 | Материал хүлээн авах эцсийн хугацаа | 2023 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 15,00 цаг. |
2 | Материал хүлээн авах хаяг | Улаанбаатар хот. Баянгол дүүрэг 3 дугаар хороо. Ф.Энгельсийн гудамж Нарны гүүрний зүүн талд. “УБДС” ТӨХК-ийн төв байр. Бичиг хэрэг хүлээн авах ажилтан |
3 | Талбайн түрээсийн доод үнэ | Түрээслэх 1м2 талбайн сарын доод үнэ 10,500 /арван мянга таван зуу/ төгрөг. Нийт тоног төхөөрөмж, тавилгын түрээсийн сарын доод үнэ 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг. |
5 | Санал ирүүлэх ерөнхий шаардлага | Эрх бүхий оролцогч нь ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ болон ТАЛБАЙН САРЫН ТҮРЭЭСИЙН ҮНИЙН САНАЛАА албан бичгээр тодорхойлж ирүүлнэ. Мөн шалгарсан тохиолдолд гэрээний хугацаанд эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай хоолоор үйлчлэхийг баталгаажуулж албан бичиг ирүүлнэ. Саналаа дугтуйнд хийж битүүмжлэн хаягаа гаргацтай тодорхой бичиж ирүүлнэ. |
6 | Оролцогчдоос шаардах материал | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээЭрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх. Зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх.Компанийн танилцуулгаСүүлийн 2 жилд /2021, 2022 онуудад/ эрхэлсэн ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл /гэрээ, гэрээ дүгнэсэн акт хавсаргаж ирүүлнэ/ Санхүүгийн чавдахын мэдээлэл буюу 2021 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээл зээлийн хүүгийн үлдэгдэлгүй байх. Харилцагч банк тус бүрээр тодорхойлолт авч хавсаргах.2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар татвар, нийгмийн даатгалын өргүй байх. Татвар, нийгмийн даатгалын газраас тодорхойлолт авч хавсаргана.Шүүхийн маргаангүй байх. ШШГГ-ын тодорхойлолт ирүүлнэ. |
7 | Боловсон хүчний чадвахийн болон бусад мэдээлэл | Ахлах тогооч нь 1-р зэрэгтэй эсвэл хоолны технологич мэргэжилтэй байна.Порцын тогооч нь 3 буюу түүнээс дээш зэрэгтэй байна.Туслах ажилтан буюу бэлтгэгч-2Угаагч-1Технологич ажиллуулаагүй тохиололд хүнсний эрүүл ахуйч ажиллуулна.Дээрх боловсон хүчин нь тухайн компанийн үндсэн ажилтан байх ба мэргэжлийн үнэмлэх, диплом, тушаал шийдвэр зэрэг нотлох баримтууд хавсаргаж ирүүлнэ. Ажлын байранд ахалж ажиллах ажилтан нь мэргэжийн эрүүл ахуйч эсвэл технологич байна.Хийх хоолны нэр төрөл /меню/, хэмжээ, ойролцоо үнэ, фото зураг зэрэг ерөнхий мэдээлэл ирүүлнэ.MNS 49-46 Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт тавигдах шаардлага, MNS CAC/RCP 39-2011 Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн стандартыг хэрэгжүүлж ажиллах хүрээнд түрээслэх тоног төхөөрөмжөөс гадна нэмэлтээр тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл суурилуулж ажиллах чадавхитай байна.Түрээслэгч нь ашиглалтын болон тоног төхөөрөмжийн урсгал зардлыг хариуцна.Ажиллах боловсон хүчин нь эрүүл байх бөгөөд эмчийн үзлэгийн хуудас ирүүлнэ. |
Тайлбар:
Шаардлагтай мэдээлэл авах хаяг:
Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Нарны гүүрний зүүн талд “УБДС” ТӨХК-ийн төв байрны өргөтгөлийн 101 тоот өрөө. Утас 75753047-217, -300 М.Мөнхбаяр
Баянгол дүүрэг,
3-р хороо,
Энгельсийн гудамж - 18,
Улаанбаатар - 16030,
Монгол улс
Факс: 976-11-342397
И-мэйл: dhsub@ubds.energy.mn
Дуудлагын төв: 70047005
Thu | Sat | Sun | Mon | Tue | Wed |
-7° | -12° | -15° | -23° | -25° | -22° |
-14° | -22° | -21° | -30° | -33° | -31° |
Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК © 2019