Page Title

ЭРХЭМ ЗОРИЛГО: НАЙДВАРТАЙ, ҮР АШИГТАЙ АЖИЛЛАГААГ ХАНГАЖ ХОТ СУУРИН ГАЗРЫН ТУЛГУУР ХҮЧ БОЛНО

“УБДС” ТӨХК-ИЙН ГОРИМ ТОХИРУУЛГА, МЭДЭЭЛЭЛ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ГОРИМ ТОХИРУУЛГЫН АЖИЛТАН, ОУХМ Н.ХЭРЛЭН МӨСӨНД АВИРАЛТЫН ДЭЛХИЙН АВАРГЫН АНХНЫ МЕДАЛИЙГ ХҮРТЛЭЭ.

  • 2023-01-16

Олон улсын уулчдын холбоо ОУУХ/UIAA -ноос жил бүр зохион байгуулдаг Мөсөнд авиралтын дэлхийн цомын цуврал, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Чонгсон хотод 1 дүгээр сарын 14-15-нд болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Монгол, Их Британи, АНУ, Иран, Япон, БНСУ, Финланд, Голланд, Польш, Румын, Чех, Щвейцарь зэрэг орны тамирчид өрсөлдсөн юм

Тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй тамирчид анх удаа бүрэн багаараа оролцсон бөгөөд мөсөнд авиралтын хурдны төрөлд ОУХМ Н.Хэрлэн (“Сутайн бор” клуб) Дэлхийн аваргын ХҮРЭЛ медаль хүртлээ. Тэрээр мөн Ази тивийн МӨНГӨН медалийн эзэн болсон амжилтыг давхар үзүүллээ. Түүнээс гадна, тэмцээнийг зохион байгуулагчдаас гарамгай амжилт гаргасан тамирчдад олгодог тусгай урилга буюу Wildcard-ыг ОУХМ Н.Хэрлэнд гардуулахаар болсон байна. Энэ урилга нь тамирчинд дараа дараагийн ДАШТ-д тухайн орны квотоос гадуур шууд оролцох эрх олгож байгаа юм.

ОУХМ Н.Хэрлэн нь ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийг Үйлдвэр хотын дулаан хангамжийн мэргэжлээр 2018 онд төгссөн бөгөөд 2019 оноос хойш “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Горим тохируулгын албаны дулааны хэмжүүр, автоматикийн засварын слесариар ажиллаж байгаа юм. Мөсөнд авиралтын Дэлхийн аваргын анхны Хүрэл медалийг хүртсэн ОУХМ Н.Хэрлэндээ дараа дараагийн тэмцээнд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.