ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамж өвлийн оргил ачаалалдаа орж системийн эх үүсгүүрүүд (ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, АДС) , дамжуулах сүлжээ,  даралт өргөх насос станцууд дээд ачааллаар ажиллаж  нийт хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хэвийн найдвартай, тасралтгүй ханган ажиллаж байна.

Ойрын өдрүүдэд гадна агаарын температур огцом хүйтэрч тооцоод температурт дөхөж байгаатай холбогдуулан иргэн, ААН-үүд шугам тоноглолын бүрэн бүтэн байдал, шугамын дулаалга, траншейны таг зэрэгт үзлэг шалгалт хийж хүнгүй байдаг өрөө, тасалгаа, подваль, техникийн давхарын халаатын шугамыг онцгой анхаарч эргэлт шалгалт хийх, цонх хаалгыг битүүлэх, дулаалах арга хэмжээ авах, амарлалт баяр ёслолын өдрүүдээр эргэлт шалгалт хийх жижүүр томилох арга хэмжээнүүд авч ажиллахыг зөвлөж байна.

Дулаан хангамжтай холбоотой санал хүсэлтээ дуудлагын төвийн манай 7004-7005 утсанд болон http://my.dulaan.mn цахим системд хандаж илгээнэ үү.