“Эрчим хүч ба инноваци” сэдэвт инновацийн сургалт зохион байгуулагдлаа.

Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилчдын инноваци, инновацийн хууль эрх зүйн орчны мэдлэгийг нэмэгдүүлэх, манай орон болон олон улсын эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа байгаль орчинд ээлтэй инновацийн техник технологийн шийдэлтэй танилцах, судлах, туршлага солилцох зорилготой зохион байгуулдсан сургалтанд танхимаар 27 байгууллагын 56, онлайнаар 30 байгууллагын 200 гаруй инженер техникийн ажилтнууд оролцлоо. 

Уг сургалт нь эрчим хүчний найдвартай ажиллагааг дээшлүүлэх, технологи инновацийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл хийхэд мэдээлэлтэй болох, эрчим хүчний алдагдлыг бууруулж хэмнэлт үүсгэх, салбарын ажиллах хүчний мэдлэг чадварыг сайжруулах зэрэг чухал ач холбогдолтой сэдвүүдийг хөндөн хэлэлцсэн.