“УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН ТӨСӨЛ” 66-70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ, ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ЯВАГДАЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд 2019 оны 04 дүгээр сард байгуулагдсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-өөр 8А, В, Г магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх, 5 ба 12 дугаар магистралийн холбоос 2х600 мм голчтой шугам шинээр барих барилга угсралтын ажлыг 2021 оны 07 дугаарын 03-ны өдөр эхлүүлсэн бөгөөд 09 сарын 01-ний байдлаар ажлын явц 66–70 хувийн гүйцэтгэлтэй байна. Батлагдсан хуваарийн дагуу шугам угсралтын ажил 9-р сарын 15-нд, нөхөн сэргээлтийн ажил 10-р сарын 15-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр төслийн барилга угсралтын ажилд ашиглагдах ган хоолой болон бусад үндсэн тоноглолуудын нийлүүлэлт саатсан хэдий ч шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн эхний ээлжийн 744 метр шугамыг ажлыг гүйцэтгэж хугацаанаас нь өмнө буюу 2021 оны 8-р сарын 27-ны өдөр ажиллагаанд залгалаа. Ингэснээр Баянгол дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэр дэхь 10 дугаар хорооллын нийт хэрэглэгчдийн 90 хувийг буюу 39 орон сууцны 3250 айл өрхийг хэрэгцээний халуун усаар хангах ба дараагийн ээлжинд 1-р хорооллын Саппоро, Цамбагар худалдааны төв орчмын хэрэглэгчдийг хангадаг шугамыг 2021 оны 9-р сарын 07-ны өдөр хэсэгчлэн залгах ба энэ хэсгийн шугамыг залгаснаар УДДТ-120, 121 ээс хангагддаг нийт 39 орон сууцны 3250 айл өрхийг хэрэгцээний халуун усаар хангагдана.


ХАМРАХ ХҮРЭЭ: СХД-ийн 13, 14-р хороо буюу 1-р хорооллын 8, 9, 11, 13, 12, 12а, 14, 15, 16, 17, 18-р байрнууд, Өрхийн эмнэлэг, СХД-ийн ажилчдын байр, ОСНААУГ-ын контор, 107-р цэцэрлэг,101-р цэцэрлэг,112-р цэцэрлэг СХД-ийн Эрүүл мэндийн төв, Халиун толгой ХХК, СХД-ийн замын цагдаа, 99-р цэцэрлэг, Герман сургалтын төв, 36-р сургууль, 86-р сургууль, өрхийн эмнэлэг.

“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЛБА